СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-01

🔴О.Батнайрамдал: Засгийн газар маш яаралтай “Онтре” ХХК-тай хэлэлцээ байгуулах ёстой

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 цагийн өмнө

Оюунтолгойн бүлэг орд нийт таван лицензтэй. Гэтэл үүний хоёр лицензийг Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтре” компани эзэмшиж байна. Энэ компанийн эзэмшдэг лиценз нь Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн 30 хувийг агуулдаг. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 

-Оюутолгойн бүлэг орд дотор таван лиценз бий. Гурван бүлэг ордын “Оюутолгой” ХХК, Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" групп хамтран эзэмшдэг. Харин хоёр лиценз “Онтре” ХХК-ийн эзэмшилд 2004 онд очсон. Стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордын 34-50 хувийг төр хуулиараа эзэмших эрхтэй. Энэ хүрээнд дээрх таван лиценз хамаарна. Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтре” ХХК-ийн эзэмшдэг хоёр лиценз дээр хөрөнгө оруулалтын гэрээ одоо хүртэл хийгдээгүй байна. Тиймээс Засгийн газар маш яаралтай “Онтре” ХХК-тай хэлэлцээ байгуулах ёстой гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батжаргал
7 цагийн өмнө
116.206.83.106

Зөвөө яаралтай гэрээ хийх хэрэгтэй.

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Зөв зүйтэй асуудал бна

Иргэн
6 цагийн өмнө
116.206.83.106

Зөв зөв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.