Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэндээ эрхлээд байгаа юм. Ажлаа хий

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлсэн ч Ардчилсан намын гишүүд танхимд орж ирж хуралдаанд оролцсонгүй. УИХ-ын дарга Ардчилсан намын бүлгийн гишүүдийг чуулгандаа орж ирэхийг шаардаж, таван минутын хугацаа өгсөн боловч гишүүд орж ирсэнгүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус асуудалтай холбогдуулж байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын үйл ажиллагаа гэдэг бол хэн нэг хүн, хэсэг бүлэг нөхдийн хоорондоо ойлголцоогүй, бие биеэ эмзэглүүлэх үг хэлсэнтэй холбоотойгоор гацаж, саатаж байдаг зүйл огт биш. Би өглөө завсарлага өгсөн шалтгаан бол уучлал гуйх гуйхгүйтэй огт холбоогүй. Хэрэв хамтарсан Засгийн газар байгуулсан  Тэгэхгүйгээр нэг нэгэндээ гомдсон туньсан байдалтайгаар УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж болохгүй. Энд төрийн ажил явж байна. Аль аль талдаа зарчимтай, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Цаашид

Ард иргэдийн аж амьдрал тийм сайхан байна гэж бодож байгаа юм уу. Танхимд хэрүүл хийгээд сууж байхаас ард түмний амьдралыг яаж сайжруулах уу, орлогыг нь яаж нэмэх үү, үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэрхэн даван туулах уу гээд хэрэлдээд сууж байх ёстой. Гэтэл Улс төрчид ер нь зарчимтай байх ёстой шүү гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.