СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-05-01

🔴LIVE: Ч.Номин: Youtuber Ishowspeed ирэхэд манай хүүхдүүд өөрсдөө дагаж гүйж очиж зургаа даруулсан

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
7 цагийн өмнө

"Youtuber Ishowspeed Монгол Улсад ирэхэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас ямар нэгэн төлбөр төлөөгүй" гэж салбарын сайд Ч.Номин хэлж байна. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин:

-Манай улс 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээж авна гэж төлөвлөж байна.

2024 оны байдлаар 808 мянган жуулчин хүлээн авсан байна. Энэ нь жил 7 хувийг өсөлттэй, цар тахалын өмнө үеэс 39 хувийн өсөлттэй байна. Аялал жуулчлалаа хөгжүүлснээр 4 тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулж ирэх боломжтой гэж харж байна. Гэхдээ ингэхийн тулд бид өөрсдийн дэд бүтэц, өөрсдийн нөхцөл байдлаа сайжруулах шаардлагатай байна. Харин ингэхийн тулд 3.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулах шаардлага байна гэдэг тооцоолол байна.

Youtuber Ishowspeed ирэхэд манай яамнаас ямар нэг төлбөр гаргаагүй. Тухайн хүнд бид улсдаа ирээч гэдэг санал тавьсан. Ингээд өөрөө манай улсыг сонирхоод хүрч ирсэн. Манай хүүхдүүд өөрсдөө дагаж гүйж очиж зургаа даруулсан. Би албан тушаалаа ашиглаагүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.