СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-05-01

🔴Т.Мөнхсайхан: Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хязгаарлалтгүй авахад санхүүжилт хүрэхгүй байна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай сайн авч чадахгүй нөхцөл байдалтай байна. Уг асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 

-Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт 320 тэрбумаар нэмэгдэж, 2,3 их наяд төгрөгийн санхүүжилттэй болсон. Үүнээс 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Одоо ЭМДС-нд 1,6 их наяд төгрөгийг олгоно. Үүнийг он дуустал сар бүр эмнэлгүүдэд тэгш хуваарилна.

Уг . Олон улсад дор хаяж 6 хувьд хүргэж байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хязгаарлалтгүйгээр үзүүлэх боломжтой байдаг. 

Өнгөрсөн жилийн сүүлийн гурван сард эмнэлгүүдэд санхүүжилт олгогдоогүй. Тиймээс энэ жил илүү сахилга баттай энэ тэнцүү санхүүжилтийг хуваарилж байгаа.

Цар тахлын үед эрүүл мэндийн даатгалын сангаас 700 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс болж даатгалын сан доголдсон хэвээр байна. Энэ жил нэмэлтээр 320 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьж, хүнд нөхцөл байдлаасаа гарч байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.