?LIVE: Х.Тэмүүжин: Ерөнхий сайд хувь хүнийхээ хувьд уучлалт гуйх хэрэгтэй
Ардчилсан намын гишүүд чуулганы хуралдаанаас завсарлага авах саналд гарын үсэг зурж эхэлжээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Ардчилсан нам яагаад завсарлага авсан гэхээр ерөнхий сайд УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа УИХ-ын гишүүний нэрийг буруу дуудаж, эмэгтэй хүний эрэгтэй хүнээр төлөөлүүлж, доромж үл хүндэтгэсэн байдлыг гаргасан.
Энэ нь нэг хүний асуудал бус гүйцэтгэх засаглалын тэргүүн нь парламентыг үл хүндэтгэж байгаа хандлага учраас бид энэ асуудалдаа уучлалт гуйх шаардлагатай гэж үзсэн. Тэр ч утгаараа Ардчилсан нам энэ долоо хоногийн чуулганы хуралд оролцохгүй гэж шийдсэн.
Үндсэн хуульд УИХ хууль тогтоох дээд байгууллага. Гэтэл УИХ-ын толгой дээр гүйцэтгэх засаглал гарчихаад байна. Үүнийгээ засаж авах гэж бид завсарлага авсан. Засгийн газрын бодлого тусдаа. Ерөнхий сайд хувь хүнийхээ хувьд уучлалт гуйх хэрэгтэй. Уучлалт гуйхгүй тохиолдолд Ардчилсан намын бүлэг ямар арга хэмжээ авахаа ирэх долоо хоногт бид ярилцана. Ардчилсан намын гишүүд чуулганы хуралдаанаас завсарлага авах саналд гарын үсэг зурж эхэлсэн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.