СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-01

Д.Амарбаясгалан: Гүтгэх, доромжлуулах зэрэг олон нөхцөл байдлыг улс төрч хүн туулдаг. УИХ-ын гишүүд хэт эмзэг байгаад хэрэггүй

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 цагийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг тодорхой хуулийн төслүүдээр УИХ-ын чуулганы хуралдаанаас гурав хоногийн завсарлага авахыг хүссэн ч УИХ-ын дарга нэг өдрийн завсарлага өглөө. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

- УИХ дээр мэтгэлцэх, маргалдах олон зүйлс өмнө нь гарч байсан. Цаашдаа ч гарах байх. Гэхдээ харилцан хүндэтгэлтэй байж, төрийн ажлыг явуулах зарчим дээр суурилж, ажлыг явуулах ёстой.

УИХ-ын гишүүдээс үе үе гомдлууд ирдэг. Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр асуусан асуултад хариулт өгч байгаа албан тушаалтан оновчтой хариулт өгөхгүй байна, тойруулж байна, буруу зөрүү хариулж байна. Түүнчлэн хариулж байгаа өнгө аяс нь ихэрхсэн хэлбэрээр хариулж байна гэдэг гомдол санал гарч байгаа. УИХ-ын гишүүдийн асуулт нь мэргэжлийн, оновчтой, зарчимтай байх ёстой.

УИХ ард түмнээс сонгогдсон бага ард түмний үүргийг гүйцэтгэж төлөөлж байгаа институт. Тэр утгаараа бүх асуудалд хариуцлагатай хандах ёстой. Аливаа байдлаар Цаашдаа ийм зүйлийг хүлээж авах боломжгүй.

УИХ-ын гишүүд хуулиар хүлээсэн эрх үүрэгтэй. Чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй. Үүнийгээ далимдуулж бие биеийнхээ нэр хүндэд халдаж болохгүй. Ийм нөхцөлийг давсан хүн улс төрч болдог гэв. 

УИХ-ын чуулган үдээс хойш 14:00 цагаас хуралдаж, Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсоно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
9 цагийн өмнө
116.206.83.106

Юун эмзэг юм бэ?Төрийн ажлыг ард түмний нэрийн өмнөөс явуулж бгаагаа ойлгож,үг хөөхөөр,үхэр туу гэсэн ардын сургамж үгийгсанаж ,эрх зүйт төрийн ажлыг хувийн амбиц болголгүй ажиллах,эсвэл ухамсараараа ард түмнийг чилээлгэлгүй цаг мөчиэй уралдан ажиллах хэрэгтэй бна шүү Баярмаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.