СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-28

М.Энхцэцэг: Дулааны эрчим хүчний бие даасан зохицуулалттай болсноор төрийн олон шат дамжлагыг бууруулна

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 хоногийн өмнө

 

Эрчим хүчний шинэтгэлийн хүрээнд УИХ-ын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан, Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг өнөөдөр (2025.04.28) Эрчим хүчний зохицуулах хороонд ажиллалаа.

Ажлын хэсгээс Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийтээс санал авч эхэлснээ танилцуулж, санал сонсов. Өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж ирсэн эрчим хүчний эрх зүйн зохицуулалт нь цахилгаан, дулааны үйлчилгээг хамарсан ганц ерөнхий хуультай, маш олон журмаар зохицуулагдаж ирсэн нь иргэдэд тодорхойгүй байдал, дарамт үүсгэж, эрх зөрчигдөх нөхцлийг бүрдүүлсэн, орчин цагийн хэрэгцээг шаардлагад бүрэн дүүрэн нийцэхгүй болсон хэмээн судлаачид дүгнэжээ.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг:

-Шинэ хуулийн төслийг боловсруулахаас урьтаж, дэлхийн найман улсын эрчим хүчний зохицуулалтыг судалсан.

Өөрийн улсын нөхцөл байдалд хамгийн тохиромжтой хувилбар нь цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн, хүнээ бодсон, 15 бүлэг бүхий хуулийн төслийг боловсруулсан. Энэ салбарт төр дангаараа давамгайлах бус олон эх үүсвэрээс ажил, үйлчилгээ явуулах уян хатан нөхцлийг бүрдүүлэх нь иргэдийн нуруун дээр ирж буй ачаа, дарамтын багасгахад чиглэх учиртай. Тухайлбал, иргэд, аж ахуйн нэгжүүд хэсэгчилсэн болон бие даасан дулаан хангамжийг шийдвэрлэхэд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болж, хохирлоо нөхөн төлүүлэх, зохих чанар, тоон үзүүүлэлттэй дулаанаар хангагдах, үнийг зохицуулах хороо тогтоохгүй, үндэслэлгүй үнийн дарамтаас чөлөөлөгдөх зэрэг эрх эдэлнэ.

Учир нь өдгөө манай улсад дулааны тоолуурын хэрэглээ нэвтэрч хэвшээгүй, талбайн хэмжээг харгалзан тооцдог, дулааны үр ашиггүй хэрэглээ, хэрэглэгчдийн сэтгэл ханамж тааруу байгааг харгалзан УИХ-ын Ажлын хэсгээс сэргээгдэх эрчим хүчийг дулаан хангамжид ашиглах, тэргүүлэх техник, технологийг нэвтрүүлэх зэрэг бодлогын асуудлыг тусгасан гэв.

Хуулийн төсөлтэй танилцсан салбарын мэргэжилтнүүд ч эрх зүйн шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлж, нэг бүрчилэн саналаа хэлснээр уулзалт өндөрлөлөө. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.