М.Аллен 147 оноо авсан ч ДАШТ-ээ өндөрлүүллээ

Сурталчилгаа
М.Аллен 147 оноо авсан ч ДАШТ-ээ өндөрлүүллээ

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. 

Одоогийн байдлаар шөвгийн 8-д үлдэхийн төлөөх тоглолтууд явагдаж байгаа ба хамгийн эхэнд Крис Вакелин Марк Алленийг буулган авч шөвгийн 8-д орлоо. Хоёр тамирчны хувьд эхний 12 өргийн дараах байдлаар 10:2 харьцаагаар Крис Вакелин илт илүүрхэж байлаа. Харин 13 дахь өрөгт Марк Аллен снукер биллиардын хамгийн өндөр оноо болох 147 оноог авсан юм. Марк Аллен дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх 147 оноо авсан 11 дэх тамирчин болж байна. Тэрээр карьерынхаа турш таван удаа 147 оноо авсны хамгийн тодоор дурсагдах нь энэхүү дэлхийн аваргын дэвжээнийх байх нь дамжиггүй. Мөн түүнчлэн Марк Аллен снукер биллиардын хамгийн нэр хүндтэй гурван тэмцээн болох ДАШТ /2025/, Их Британийн аварга шалгаруулах тэмцээн /2016/, Мастерс /2024/ тэмцээнүүдэд бүгдэд нь 147 оноо авсан анхны тамирчин болж байна. Хэдийгээр тэрээр 147 оноо авсан ч харамсалтай нь ялагдал хүлээж ДАШТ-ий аяллаа энэ хүргээд өндөрлүүллээ. 

Крис Вакелиний хувьд урьдчилсан шатнаас шалгарч дөрөв дэх удаагаа ДАШТ-д өрсөлдөж байгаа ба эхний тойрогт Нейл Робертсон аваргыг хожин шуугиан тарьсан залуу тамирчин юм. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Sophia Emma

    CERTIFIED BITCOIN RECOVERY EXPERT THE HACK ANGELS RECOVERY I’m Sophia Emma from the United State, and I can't thank The Hack Angel enough for helping me recover my Bitcoin worth $357,000 from a fake investment platform. After being scammed, I felt lost and frustrated, but their dedicated team worked tirelessly to track down my funds. Their expertise and support made all the difference, and I’m now back on track. I highly recommend Hack Angel to anyone facing similar challenges!" (support@thehackangels.com) Website at (www.thehackangels.com) WhatsApp +1(520)200-2320)

Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0