СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Энхбаяр: Дотоодын гурил үйлдвэрлэлийн 40 хувийг гадны зах зээлд алдчихлаа. Үйлдвэрүүд маань тэсэж үлдэхгүй нь

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.

Гурил, улаан буудайн импортын татварыг тэглэсэн шийдвэрийг цуцлах эсэхэд гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Буцаад татвартай болбол улаан буудай болон гурилын чанарын үзүүлэлт хэрхэн сайжрах вэ? Шинжилгээнд ирсэн дотоодын улаан буудайны 70 хувь, гадаадын улаан буудайны таван хувь нь шаардлага хангахгүй байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн ч чанартай улаан буудай, гурил үйлдвэрлэхгүй байгаа энэ тохиолдолд яах вэ? Импортын улаан буудай, гурил илүү чанарын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлтүүд гарч байна.

Энэ аль нэгэн тойргийн асуудал биш. Монголчуудын эрүүл мэндийн асуудал. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих олон зээл тусламж гарлаа. Гэтэл үйлдвэрүүдийн тоо улам цөөрөөд байна. Баяжуулах хүнсний тухай хууль гарсан ч гурил дээр огт хэрэгжээгүй гэдэг дүгнэлт гарсан. Дотоодын үйлдвэрүүд яагаад баяжуулсан гурил үйлдвэрлэхгүй байна вэ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Татвараас чөлөөлсөн хууль баяжуулсан болон баяжуулаагүй бүх гурилыг хилээр татваргүй оруулахыг нээгээд өгсөн. Ингээд үндэсний үйлдвэрүүд баяжуулсан гурил хийхээ зогсоосон. Өрсөлдөөн их, ашиггүй байгаа учир үйлдвэрүүдийн тоо цөөрч байна. Одоо есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон. Таван үйлдвэр хүндрэлтэй байна гэдгээ мэдэгдсэн. Дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдаад байна.

. Энэ байдал цааш үргэлжилбэл дотоодын гурил үйлдвэрлэл тэсэж үлдэхгүй.

Монголын гурилын чанар тасралтгүй сайжирч байгаа. Дэлхийн нэг номерын технологийг манай үйлдвэрүүд суурилуулж дууссан. Тариа цэвэр, ургац тогтмол нэмэгдэж байгаа. Би чанаргүй гурил үйлдвэрлэдэг гэдэгтэй санал нийлэхгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Билгээ
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Үнээ нэмээд байхаар,үнэ хямд руу нь явна ш дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.