СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-23

🔴LIVE: М.Бадамсүрэн: НЗДТГ-ын хуучин байрыг хүүхэд хөгжлийн төв болгох ёстой

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлсийг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

-Үнийн өсөлтийг яах вэ гэдэг асуудлыг л иргэд ярьж байна. Татварыг тэглэснээр үнэ өсөхгүй гэдэг баталгаа байна уу? Импортыг чөлөөлж болно, нөгөө талдаа экспортыг дэмжих ёстой. Улаанбуудай экспортын бараа учраас экспортлохгүй гэдэг. Монопол аж ахуй нэгжүүд улаан буудайг хямд өртгөөр авч байгаа нь үнэн. Улаанбуудайн урамшуулал дээр л тариаланчид маань явж байна. гэж бодож байна.

Миний хувьд хүүхдийн хөгжлийн дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж байна. Хувь хүний хөгжлийг бодлогыг дэмжсэн хууль шаардлагатай байна. Хятад улсад гадаад хэл, математикийн сургалтад хүүхэд хамгийн ихээр хамрагддаг. Хүүхдийг сонголтоор нь олон төрлийн дугуйланд хамрагдах боломжийг олгох хэрэгтэй.

Дорнод аймагт гэхэд 15 мянган хүүхэд бага дунд ангид суралцдаг. Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд нэг хүүхдэд сар бүр 30 мянган төгрөг олгодог. Үүн дээр нэмээд хүүхдийн мөнгөнөөс 20 мянган төгрөгийг нэмээд нийт 50 мянган төгрөг. Ингээд хүүхэд өөрөө сонголтоороо ямар нэг сургалтад хамрагддаг. Мөн энэ нь багш нарыг дэмжиж байгаа хэлбэр юм. НЗДТГ-ын хуучин байрыг Хүүхэд хөгжлийн төв болгож болгох хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.