СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-23

🔴LIVE: Ч.Лодойсамбуу: Төрийн албаны дэргэд байдаг хэвлэлийн албадыг татан буулгая

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

"Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөвхөн сэтгүүлчээр хязгаарлахгүйгээр сошиалаар контент хийдэг хэн бүхний эрх чөлөөг хангах байдлаар өөрчлөх ёстой" гэж УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэв. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн. Чуулганы хуралдаанаар орно.

Сэтгүүлч гишүүний хувиар дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Миний хувьд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ хуулийг өөрийн ажлын хэсэг дээр татаж авах саналаа илэрхийлсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр маш олон асуудал байгаа. Сэтгүүл зүйн бүтээл хийж байгаа иргэдийн эрх чөлөө хязгаарлагдах эрсдэлтэй гэж үзэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хамгаалах тал руу чиглүүлж өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. гэсэн хувийн бодол байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.