СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-23

УГЗ Б.Долгион таалал төгсчээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион /2025.04.23/ таалал төгсчээ. Тэрбээр 1957 оны 5-р сарын 8-нд Улаанбаатар хотноо мэндэлж, монголын соёл урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхөө дархалж, үнэтэй хувь нэмрээ оруулж явсан эрхэм хүмүүн юм.

Тэрбээр 200 гаруй дууны ая зохиосон бөгөөд  “Урин хавар ирлээ” дуу хамгийн анхны уран бүтээл нь. Түүний урлагийн замнал 1974 оноос эхлэлтэй бөгөөд “Зүрхний үг”, “Эх үрсийн элбэрэл”, “Сэхүүн салхи”, “Ганцхан чамдаа”, “Инээмтгий хүн”, “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал”, “Учралын блюз”, “Хослон дуулъя”, “Намрын гуниг” зэрэг түмний сэтгэлд шингэсэн олон арван уран бүтээл туурвижээ. 

Тэрбээр Инээмсэглэл хамтлагийн гишүүн байсан бөгөөд “Пентатоник” академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Таалал төгсөх хүртлээ хөгжмийн зохиолоо бичиж, манай телевизтэй хамтарсан уран бүтээл болох "Соёл кафе" нэвтрүүлгээ хөтөлж, ард түмэндээ хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх хувь нэмрээ оруулсаар явсан билээ.

Б.Долгион агсны гэр бүл үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батсайхан
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Гүн эмгэнэл илэрхийлье.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Гүн эмэгнэл илэохийлье

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Гүн эмгэнэл илэрхийлье.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Гүн эмгэнэл илэрхийлье

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.