Ц.Үүрцайх: Ханийн минь хагалгаа төгс болсон. Бидний төлөө хандив илгээсэн хүмүүст маш их баярлалаа

Нэрт найруулагч Ж.Бунтарын хүү Б.Гарьд 2024 оны зургаадугаар сард бамбайн хорт хавдраар оношлогдож, хагалгаанд орсон ч хавдар нь дахин сэдэрч, хоёр дахь хагалгаанд орох шаардлагатай болсон юм. Улмаар санхүүгийн асуудалтай нүүр тулсан түүний гэр бүл "Нэг л удаа бидэнд туслаач" хэмээн сайхан сэтгэлт ард түмнээс хандив хүссэн юм.

Хагалгааны зардал бүрдэж, БНСУ-ыг зорьсон шинэ үсгийн багш Б.Гарьдын хагалгаа амжилттай болжээ. 

Түүний эхнэр Ц.Үүрцайх: 

-Нөхөрт минь БНСУ-ын Ханян Их сургуулийн эмнэлгийн Хамар, чих хоолойн тасгийн эрхлэгч профессор Сүн Чан Мён болон түүний багийнхан зургаан цагийн турш хагалгаа хийж, маш амжилттай дуусгалаа. Профессор хэлэхдээ "Төгс хагалгаа болсон" гэв. Солонгостоо эхний 10-т эрэмбэлэгддэг сайн эмнэлэгт хагалгаанд орсон шүү гэжээ. 

488578956 9751295561559513 2040581340781077438 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.