Энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд зам тээврийн ноцтой ослууд гарч, иргэд амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирсон мэдээллүүд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайлбал,
Зам тээврийн ослын шалтгааны дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, гүйцэт түрүүлэх ба гүйцэх үйлдэл хийх, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байдлыг зөрчиж анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон зэрэг эрсдэлт нөхцөл байдал эзэлж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,
-12 дугаар зүйл (Тээврийн хэрэгслийн хурд)-ийн 12.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”.
-Мөн дүрмийн 13 дугаар зүйл (Гүйцэж түрүүлэх ба гүйцэх) 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж тус тус зохицуулсан.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ сахин хэрэгжүүлэх нь учирч болох эрсдэлээс хамгаалж чадна.
МАШИН ЖОЛООДОХ НЬ ТОГЛООМ БИШ...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ том оврын машинууд арай байна шүү, байнга хүн алж байна. Үзлэг оношлогоонд ордог юм уу баталгаа алга болж
Замын хөдөлгөөний дүрэм заавар хүлээлгэх хариуцлагаа чанга болгомоор байна Монголын хууль 3 хоног байдаг нь харамсалтай
Жижиг тээврийн хэрэгсэлтэй хүмүүс өөрсдөө дандаа хурдтай явна дандаа буруу үйлдэл хийж байна
Jijig tergnuud tom tregnees hol yw uhej bgaa ym shg ywdiin shvv
Цөөрөг цөөрөг сайхан
Яасан2 гэнээ
Ерөнхийлөгч, ерөнхий сайд, замын цагдаагийн дарга нараа, бүх орон нутгийн замдаа хурд хэмжигчэүүдийг ,камеруудыг суурилуулаад хурд хэтрүүлж байгаа жолооч нарыг гозойтол нь торгож байж энэ аймаар олон цаг бус үхлээс ард иргэдээ аварна шүү. Тэрнээс нааш энэ зам тээврийн осол буурахгүй шүү.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол санаатай үйлдэл болгоочээ . Зам дээрээ ажиллаачээ , тэр тусмаа орон нутгийн замд гэрэл ажиллагаа байнга явуулмаар . Ачаатай тээврийн хэрэгсэлд хурд хэмжигч байршил тодорхойлогч тавьмаар . Орон нутгийн замын дундаж хурдны камеруудыг нэммээр ,
Том тэрэгнүүд голцуу тормос муутай эвдэрхий юмнууд явж байгаа гүйлт норм нь гүйцсэн актлах болсон хогнууд явж байгаа хятадад 10 жил болсон бол шууд ашиглалтаас хасаад зам дээр гаргадгүй юм билээ том тэргийг. Манайд болохоор үзлэг шалгалт хийхгүй замын цагдаагаас. Хөдөлж л байвал явуулж л байгаа компанууд хувь эзэд нь.Цэгцлэх цаг болсон ойрд дандаа л том тэрэгтэй мөргөлдсөн хүний амь нас хохирсон ослууд их гарах болчлоо. Харамсалтай байна
Запас амьтай юм шиг галзуу солиотой мэт давхиад байвал үхээд л дуусна даа.
Эвдрэл ихтэй замаа засмаар байнаа хажуугаар гэрлээ шилжүүлж сураачээ рээд гэрэл бас арай байнаа зарим нь дохиод байхад л шилжүүлэхгүй байх юм шөнө юуч харагдахгүй зогосож өнгрөөх болох юмаа гэрэл шилжүүлэхгүй харагдах орчингүй болсноос үүсэж байгааш дэ хэнд гайхуулах гэж тэгэж дэвэсдэг байна сайн яваад ирүүл гэхээс хурдан яваад ирүү гэж хэлэхгүй шүүдээ
Дайн болж бгаа улс орон шиг байх юм
sayhan uuliin zam dr osol bolj hun nas barsan. ternii daraaa ch tom mashinuud mash hurdtai yawaad ergelt dr hurdaa saaruulahgui ter ercheerei zam golloj ergej orj irsen heveerei l bn. goln esreg ursgaliin mashind haragdahgui zam golloj mash hurdtai orj ireed bna. bi bur suuld zamiin 1 talruu shahaj zogsoj bj ongoruulsen iim mashinuud yawdag gdgiig meddeg hun bhad medku hurdtai yawj bga hichneen hun bgaa bile
Шинэ Нисэхийн зам шиг замаа өргөтгөөд 2 урсгалыг нь тусад нь хаалттай болгож замаа барьмаар юм.
зам дээрээ ажил хиймээр юм тэд үхлээ гээд л тоолоод байгаад байх юм ядаж орон нутагийн зам байсан ч хурд сааруулагч тавьж болдгүйн байх даа
мөн харамсалтай шүү, хайран амь бие, монголчууд мань хэзээ ухаан суух юм болдоо
Ум ма ни бад ми хум манайхан дүрмээ сайн мөрдөж яваасай даа.
Налайхын зам ч уг нь сайхан зам шүү. Манайхан дүрмээ мөрдвөл ч зүгээр л дээ. Зарим нь аажуухан л явах юм 2 замаа орхиод 1 замаар аажуу явж болно ш тээ. Бие биендээ хүндэтгэлтэй харьцаад эгнээ байраа зөв эзлээд явбал зохистой юм даа уг нь .