СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-20

"Бид хүүхдийн байгууллагынхан-100" форум зохион байгуулагдав

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Монголын хүүхдийн үе үеийн ажилтны "Бид хүүхдийн байгууллагынхан-100" форум /2025.04.19/ болов.

Хүүхдийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Манай улсад хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн тоо төдийлөн сайн буурахгүй байна.

Салбар яамнаас гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын хуулийг 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн УИХ-ын чуулганд Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна.

Цаашид хүүхдийн зуслангуудаа сэргээж, хүүхдийн төлөө фондыг зориулалтын дагуу зарцуулах, хүүхэд хамгааллын салбар дундын зохицуулалттай болох зэрэг олон шинэлэг, үр дүнтэй ажил хийхээр төлөвлөж байгаа аж.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.