З.Ууганбаяр: Ноолуурын үнийг дотоодын үйлдвэрлэгч нар тогтоодоггүй. Гадаад зах зээл тогтоодог

Засгийн газрын түүхий ноолуурын экспортыг хязгаарлаж, угаасан ноолуур гаргах шийдвэр нь хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ноолуур үнэгүйдэж, малчид түүхий ноолуураа борлуулж чадахгүйд хүрсэн гэх.

Бид ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзаж, нөхцөл байдлыг тодрууллаа. 

“Ханбогд Кашимер” ХХК-ийн Анхан шатны үйлдвэр хариуцсан захирал З.Ууганбаяр: 

-“Ханбогд Кашимер” ХХК-ийн хувьд ноолуур түүхий эд бэлтгэлийн явцын ажил эхэлж, үйл ажиллагаа жигдрээд явж байна. “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд самнасан ноолуурыг экспортлох Засгийн газрын тогтоол нь үйлдвэржилтийг дэмжсэн маш том амбиц зорилго тавьсан явдал. 

. Дотоодын үйлдвэрлэлүүд эхэлж, анхан шатны боловсруулах үйл ажиллагаа эхэлсэн явж байгаа. Манай үйлдвэр Сүхбаатар аймгаас түүхий ноолуур 158 мянган төгрөгөөр авч байна. “Ханбогд Кашимер” ХХК болон бусад үйлдвэрүүд хоршоогоор дамжуулж ноолуураа бэлтгэдэг. Хоршоод түүхий эдээ үйлдвэрт тушаахад малчдын гарт дамжлагагүй үнийн дүн очдог. Хоршоод орон нутгийн татварын албанд тайлангаа гаргаснаар малчид татвараас чөлөөлөгддөг. Ноолуурын үнэ үнэгүйдэж буурсан явдал огт байхгүй.

Ноолуурын үнийг дотоодын үйлдвэрлэгч нар тогтоодоггүй. Гадаад зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд нэг кг самнасан ноолуур ойролцоогоор 80-90 ам.долларын хооронд авдаг. Зүүн аймгийн нэг кг ноолуур хялгас, хаг, шороо тоосыг ялгаж үйлдвэрлэлийн процесст ороод гарахдаа 600 грамм болдог. Төвийн бүс 500 грамм, баруун аймгийн ноолуур 460 грамм болж хорогдож гардаг.

154ea7e9 a112 400a a21e d462aa403f3d

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бид үйлдвэржилтийг дэмжсэн том зорилт тавьж байгаа. Бид малчдын гараас ноолуур худалдан авч, экспортлоод буцааж эх орондоо валют оруулж ирдэг. Ийм л ашигтай цагаан баялаг. Энэ баялгийг нэмүү өртөг шингээж, үйлдвэрлэл хөгжүүлж, дэлхийн тансаг хэрэглээг үйлдвэрлэх том брэндүүдэд ноолуураа үнэ хүргэж өгөх том сонирхол тавьсан. Гэхдээ ноолуурын зах зээлийн үнийг Европчууд тодорхойлдог. Ноолуурын хэрэглээний эрэлт муудахаар үнэ өсөх боломжгүй. Европчууд нэг кг самнасан ноолуурыг 85 ам.доллароор авдаг. Бид түүхий ноолуурыг 130-160 мянган төгрөгөөр малчдаас авдаг. Тэгэхээр олон улсын зах зээлийн үнэ өсөхгүй бол дотоодын ноолуурын үнэ өсөх боломжгүй гэсэн үг. Бид үйлдвэрлэлийн алдагдал, ажилчдын цалин хангамж зэргийг зах зээлийн үнэлгээгээр тооцоож явдаг.

Судалгаагаар жилд 10 мянган тонн түүхий ноолуур гардаг. Үүнээс 6 мянган тонн хагас боловсруулсан ноолуур БНХАУ руу экспортолдог.
гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.