Улаанбаатар хотын циркийн өдрүүд энэ сарын 16-22-ны өдрүүдэд төв талбайд болно

Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид Улаанбаатар хотын төв талбайд долоо хоногийн турш тоглолтоо хийхээр боллоо.

Тодруулбал, монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч Улаанбаатар хотын циркийн өдрүүдэд оролцоно.

Тоглолт энэ сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй болж, уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээ иргэдэд нээлттэй толилуулах юм.

67f8e63e870dd507f473be70

67f8e647870dd507f473be71

67f8e650870dd507f473be72

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.