АУЗ Б.Догмид: Эмэгтэйчүүдийн Холбооны дарга тэр хүүхэнд ядаж сэтгэл гэж нэг юм баймаар сан
Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар "Пагмадулам" уран сайханы киног бүтээхдээ шинэ цагийн монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийг архичин мэтээр харуулсанд олон нийт дургүйцлээ илэрхийлсээр байгаа. Энэ талаар Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Балжирын Догмид байр сууриа илэрхийлжээ.
Ардын уран зохиолч Балжирын Догмид:
-Саяхан дэлгэцэнд гарсан “Пагмадулам” гэдэг уран сайхны кинонд их зохиолч Дашдоржийн Нацагдоржийг нохойд амаа долоолгох нь холгүй хотын гудамжинд шавар шавхайтай хутгалдан хэвтэж байдаг архичны дүрээр доромжлон үзүүлсэн нь олон түмний дургүйцлийг хөдөлгөв.
Хорвоод гучин нэгхэн наслахдаа ухамсарт амьдралынхаа арав гаруйхан жилд хэдэн зуун шүлэг дуулал, өгүүллэг, тууж, эсээ, дуурь, таталбар, зураглал бичиж туурвисан хүнийг архинд толгойгоо мэдүүлсэн арчаагүй архичин байсан гэж үзүүлэх санаа яаж толгойд нь багтав аа.
Эмэгтэйчүүдийн Холбооны дарга Б.Оюунгэрэл хэмээх тэр хүүхэнд боловсрол, ухаан нь байдаггүй юм аа гэхэд эмэгтэй хүний хувьд ядаж сэтгэл гэж нэг юм баймаар сан...
Тэр кинонцорыг нь малгайнаасаа дор толгойтой ямар амьтан найруулсан юм бол доо гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.