Миссүүдийн нөхөрлөл

Монгол Улсын тэргүүн миссийн титэм зүүж явсан А.Сайхантамир, М.Хонгорзул, Д.Шүрэнцэцэг нар дотно нөхөрлөдөг, найзууд ажээ. Мисс бүсгүйчүүд инстаграмм хуудаснаа фото зургаараа гангарцгаав. Тэд өдгөө агаарын тээвэр, уул уурхай, эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.

“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс, “Гоёл-2024” наадмын  топ модель А.Сайхантамир 2018 оноос хойш тасралтгүй МИАТ компанид ажиллаж байна.

Дэлхийн миссийн тэмцээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцсон М.Хонгорзул эрүүл мэндийн салбарт ажилладаг. Тэрээр БНХАУ-д хүний их эмч мэргэжил эзэмшжээ.  

Д.Шүрэнцэцэгийн хувьд Австрали улсад аялал жуулчлалын чиглэлээр суралцаж төгссөн. Уул уурхайн салбарт ажилладаг.  Тэрээр “Мисс Монголиа-2009” наадмын “Miss Global City” өргөмжлөл, “Гоёл-2019” наадмын “Шилдэг фото модель”-иор шалгарч байв.

А.Сайхантамир

458927045 2002777896831244 8868067500297076490 n

М.Хонгорзул

465380872 8741063325950908 291625650807886203 n

Д.Шүрэнцэцэг

shur

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.