Улсын харцага Д.Одсүрэнгийн нэрэмжит барилдааны түрүү бөх 10 сая төгрөг гардана

Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан энэ сарын 6-ны ням гарагт 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, хурдан удмын адуу, үзүүр бөх 6 сая төгрөг, хурдан удмын адуу бэлэглэх юм. 

Мөн уран барилдаант бөхөд хурдан удмын адуу, улсын цолонд ойрхон бөхөд хурдан удмын адуугаар тус тус байлж урамшуулна. Үзэгчдийн дундаас таван азтан тодруулж, Онгон сумын улс, аймаг, сумын манлай, алдарт уяачдын хурдан удмын адуун сүргээс бэлэглэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.