?LIVE: Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг нар Элчин зөвлөхөөр томилогдож байгаа учраас Удирдах зөвлөлөөс чөлөөлөгджээ
Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг Б.Саранчимэг нар Элчин зөвлөхөөр томилогдож байгаа учраас МАН-ын Удирдах зөвлөлөөс чөлөөлөгджээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нар Элчин зөвлөхөөр томилогдож байгаа учраас Удирдах зөвлөлөөс чөлөөлсөн байгаа. Нөхөж орж ирэх хүмүүсийг намын бага хурлаар шийддэг. Энэ талаар огт яригдаагүй. Түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөлөөр улс төрийн намын тухай хууль болон намын их хурлын талаар хэлэлцсэн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.