?С.Зүчи: Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг 2-4 жилээр хассан

Улс, аймаг, сум, цэргийн цолтой нийт 104 бөхөөс допингийн эсрэг шинжилгээ авсан байна. Шинжилгээгээр 12 бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ.

Энэ талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын газрын дарга С.Зүчи:

-Манай байгууллага өнгөрсөн онд олимпын төрлийн болон олимпын бус төрлийн 400 гаруй тамирчдаас шинжилгээ авсан.

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлээд Үндэсний бөх дээр явцын шинжилгээ эхэлсэн. Одоогийн байдлаар шээс болон цусны 104 сорьц цуглуулж шинжилгээнд хамруулсан. Шээсний шинжилгээ Герман, цусны шинжилгээ Солонгос болон Швейцар улсын лаборатори руу явдаг. .

Тамирчнаас хориотой бодис илэрсэн ч гэмтэл, яаралтай түргэн тусламж, бусдын шахалтын улмаас илэрсэн байж болно. Тэгэхээр тухайн тамирчин өргөдөл хүсэлт өгч шийдвэрлүүлэх бололцоогоор хангаж өгдөг.. .

Олон улсаас хориглосон бодисын жагсаалтыг жил болгон баталдаг. C1 ангилал буюу хүчтэй гормон хэрэглэсэн бөхчүүдийг эрхийг дөрвөн жилээр хасах үүрэгтэй. Эмийн шинж чанартай хэрэглэдэг ч бусдаас давуу байдал үүсгэх бололцоотой эм хэрэглэсэн бөхчүүдэд хөнгөн шийтгэл оногддог гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.