Хүүхдээ эндсэн гэж нөхөртөө худал хэлжээ

Нийслэлийн “Амгалан” амаржих газарт өнгөрсөн сарын сүүлчээр нярайлсан ээж эмнэлгээс гарахдаа “Хүүхдээ эндсэн” гэж нөхөртөө худлаа хэлжээ.

Ар гэрийнхэн нь энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгахад Н гэх эмэгтэй нярай хүүхдээ эгчдээ өгч явуулсан нь тодорхой болсон аж. Чухам яагаад ийм үйлдэл гаргасныг цагдаагийнхан тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.