?LIVE: С.Ганбаатар: Авлигатай тэмцэх ажил муу байхад даргыг нь дахиад зургаан жилээр томилж болохгүй
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс АТГ-ын даргыг улираан томилох асуудлыг С.Ганбаатар, Б.Жаргалан, Д,Ганбат нарын гурван гишүүн эсэргүүцжээ. Эдгээр гишүүдийн нэг УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим мэдээллийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-АТГ-ын дарга асуудал орж ерөнхий сайд танилцуулаа.
Өнөөдөр авлигалын асуудал аймшигтай түвшинд хүрсэн. Арга замаа өөрчилж байж авлигыг зогсооно. Өнгөрсөн зургаан жилийн дахин зургаан жилээр үргэлжлүүлнэ гээд явж байна. Хувь хүнийг нь танихгүй. Реформ хиймээр байна. АТГ том акултай тэмцэхгүй жижиг зүйлсийн ардаас хөөцөлддөг. Нүүрсний хулгайн асуудалд хэн хэдэн төгрөг буцаан төлөв. Энэ талаар ямар ч мэдээлэл алга. Сонгуулийн өмнө мань мэтийг хүртэл цоллож байсан. Шуугиан тариад том хулгайчдыг авч үлддэг байдлаа зогсоо.
Авлигатай тэмцэх ажил муу байхад даргыг нь дахиад зургаан жилээр томилж болохгүй, дахиад энэ байдал үргэлжилнэ. АТГ УИХ-ын гишүүд албан тушаалтны хөрөнгө орлогыг мэдүүлдэг. Үүн дээр нэмээд татвар төлсөн үгүйг ил болгох хэрэгтэй байна. Иргэдэд мэдээлэх шаардлагатай байна гэдгээ илэрхийлсэн байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.