Орон сууцны урт хугацааны бодлогоо тодорхойлно

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан болон орон сууцжуулалтын үндэсний хорооны гишүүд Дэлхийн банкны санхүүгийн ахлах мэргэжилтэн Бенжамин Тиласони Мусукитай орон сууцны урт хугацааны санхүүжилтийн бодлогын талаар хэлэлцжээ. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Манай улсын орон сууцны бодлого нь системийн уялдаа холбоо муу, худалдан авах чадварт нийцэхгүй, орон сууцны үнэ өндөр байгаа" гэдгийг онцлов.

Анх удаа орон сууц авч буй залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, нийслэлээс орон нутаг руу шилжиж байгаа зорилтот бүлгийн  иргэдээ орлогод нийцсэн орон сууцаар хангах нь Монгол Улсын Засгийн газар, Орон сууцжуулалтын үндэсний хорооны нэн тэргүүний зорилт юм.
Цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо уялдуулж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зураглалыг томоор нь гаргах, урт хугацаанд, үр дүнтэй хэрэгжих, зөв бодлогоо тодорхойлох юм.

488164441 1067538588734520 8219258624072936129 n

487411811 1067538525401193 2605804856632509645 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.