?LIVE: Ж.Бат-Эрдэнэ: Д.Цогтбаатарын асуудалд УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулж, чөлөөлнө

"Д.Цогтбаатарын шүүхийн шийдвэр ирсэн учраас УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулж, чөлөөлнө" гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлж байна. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ: 

- Дээд шүүх рүү бичиг хүргүүлсэн. Хуульд заасан чиглэл байхгүй учраас мэдээлэл өгнө үү гэсэн. Бичигт өнөөдөр хариу ирсэн. 64 хуудас бүхий дээд шүүхийн тогтоол шийдвэрийг явуулсан байна.  Энэ асуудалд Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулна гэсэн хуулийн заалт байхгүй. Хуульд заасан чиглэл байхгүй. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганд оруулж шийдвэрлүүлнэ гэсэн байгаа. Гэтэл шүүхийн шийдвэрийг явуулна гэсэн үг үсэг алга. Хуульд зааснаар тус асуудлыг чуулганы хуралдаанаар оруулах боломжгүй байна. Иймд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гарц л харагдаж байна. Тамгын газар, хуульчидтай ярилцана гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.