"Х.Баттулга Төгрөг нуур стратегийн ордыг хятадуудад зарсан. Төгрөг нуурын орд нь 3 тэрбум тонны нөөцтэй. Стратегийн орд газрууд, байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд өгье гэж байгаа бол бүгдийг нь оруулж ирээд УИХ-аар хэлэлцүүлэх хэрэгтэй" гэж УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэлж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Монгол Улсыг тойроод “Байгалийн баялгийг ард түмэнд өгөх ёстой" гэж яриад байгаа Х.Баттулга гэж энэ хүн стартегийн ордуудын хоёрт бичигдсэн Төгрөг нуурын ордыг хятадуудад зарсан нь үнэн.
"250 сая ам.доллараар зарсан" гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2010 оноос хойш шуугиж байгаа. Бизнесийн холбоо хамааралтай Били Лин гээд Талх чихэр, Баянгол зочид буудлыг авсан хамтрагч нь байна. Биржийн сайт дээр нь байна лээ. Н.Учрал сайд яриад байгаа нь үнэн шүү дээ. Стратегийн хамгийн том ордыг хулгайлаад авчихсан. Стратегийн орд газрууд байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд өгье гэж байгаа бол бүгдийг нь оруулж ирээд УИХ-аар хэлэлцүүлэх хэрэгтэй. Нэг зэрэг нэг зарчим бариад явах хэрэгтэй.
Төгрөг нуурын орд нь 3 тэрбум тонны нөөцтэй. Монгол Улсын эдийн засагт маш их нөлөөлөл үзүүлэхээр ордыг оффшор бүсэд байдаг компаниудаар дамжуулж хулгай хийж зарсан. Хулгай гэж ярих гээд байгаа бол энэ ч бас хулгай. Бизнесийн зарчмаараа явсан бол үүнийг нь бас тогтоо. Хулгайч хулгайчийг бариарай гэж хамгийн чангаар хашгирдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.