?LIVE: Л.Гантөмөр: Арав гаруй ТӨҮГ дээр хяналтын менежерийг АН-аас томилсон, хууль зөрчөөгүй
"Засгийн газраас төрийн өмчийн үйлдвэрийн газруудад бүтээмжийн менежер, хяналтын менежер тавихаар болсон. Арав гаруй ТӨҮГ дээр хяналтын менежерийг Ардчилсан намаас томилсон, хууль зөрчөөгүй" гэж Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хэлж байна.
Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр:
-Төр харьяанд байгаа компаниудаа хянахгүй бол тэнд хулгай хэтэрсэн гэдгийг иргэд хэлж байгаа.
Компаниудын бүтээмжийг сайжруулах хэрэгтэй. Үгүй бол татан буулгах хэрэгтэй. Ер нь бол бүтээмж, хяналтын менежер тавьсан нь Засгийн газар өөрөө очиж ажиллаж байна гэсэн үг. Улс төрийн томилгоо явсан. Гэхдээ тэр компаниудад салхи оруулж, арав гаруй жил болсон захирал, хорин жил алба хааж байгаа албан хаагч, гэр бүлийнхэн байна. Энэ бол урт хугацааны зүйл биш. "Эрдэнэс Монгол"-д уул уурхайн компаниудын нэгдэл байна. "Эрчист Монгол"-д дэд бүтцийн салбаруудын нэгдэл байна. Энэ хоёр дээр үр ашигтай компаниудаа нэгтгэе л гэж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.