"Тэмцээн уралдааны шагнал гэнэтийн орлогод орохгүй. Үүнээс татвар авахыг өөрчлөх шаардлагатай" гэж УИХ-ын гишүүн Б.Түвшин хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
-Алслагдсан бүс нутгийн иргэдийн татварын арван хувийг нэг хувь болгох боломжтой. Иргэдийн гар дээр очиж байгаа мөнгө нэмэгдэнэ л гэсэн үг. Алслагдсан бүс нутагт бизнес эрхлэх орчин нь илүү таатай байх ёстой. Энэ утгаараа тус хуулийн төслийг дэмжиж байгаа.
Аж ахуй нэгжүүдийн татварын дарамт нь НӨАТ-ын хувь хэмжээнээс гадна цаг хугацааны асуудал. Бизнес эрхлэгчид 2-3 сарын дараа мөнгө төлнө гэдэг. НӨАТ-ын өрөнд мөнгөө аваагүй байж байгаад орчихдог. Үүнээс үүдээд данс хаагдахаас эхлээд асуудал гардаг. Иймд НӨАТ ногдуулах асуудалд дээр цаг хугацааны асуудлыг тодорхойлж өгөх хэрэгтэй. Ер нь бол манай улс нягтлан бодох бүртгэлийн систем рүү шилжих шаардлагатай. Хоёрдугаарт, татвар ногдуулах орлогоос хасагдахгүй зардал гэж байгаа. Үүнийг олон улсынх шиг хөнгөвчилж өгөх хэрэгтэй.
Сугалаа, хонжворт тоглоом зэрэгт гэнэтийн ашгийн шинж чанартай зүйлсээс 40 хувийн татвар байдаг жишиг олон улсад байгаа. Тэмцээн, уралдааны шагнал урамшууллыг гэнэтийн орлого гэж үзэх үү, үгүй юу гээд зүйл заалтыг нь өөрчлөх шаардлагатай байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш зөв дэмжиж байна