СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Ж.Энхбаяр: Ноолуурын үнэ 150-160 мянгад байна гэдэг тооцоолол байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

"Дэлхийн эдийн засаг тогтворгүй байна. Гэхдээ ноолуурын эрэлт хэрэгцээ байсаар байна. Энэ хавар ноолуурын үнэ 150-160 мянгад байна гэдэг тооцоолол байна. Манай улс ноолуураа утас болгодог болж байж, брэндийг үүсгэж байж дэлхийн том тоглогч болно гэж" Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хэлж байна.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-Чанар сайтай гурилаар иргэдээ хангах ёстой. Гурил стратегийн бараа бүтээгдэхүүн. Түүнчлэн төмс, хүнсний ногооны тариалалтад онцгой анхаарна. Жилд 65 мянган тонн импортын ногоо авч хэрэглэдэг. Энэ тоо тасралтгүй багасаж байгаа. Мөн малын тэжээлийн өргөн хэмжээнд хийнэ. 100 мянган га талбайд 270 мянган тонн тэжээл бэлтгэгдсэн. Атрын IV аянг зарласан байгаа.

Манай улс дэлхийн ноолуурын 50 хувийг хангах боломжтой. Бид 404 сая ам.долларын рекордыг бий болгож чадсан. Одоо 1 тэрбум ам.доллар болгох зорилт тавьж байна. Бид 100 хувь угаагаад самнаж гаргая гэж байгаа. Самнах хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Ноолуур угаах, самнах үйлдвэрүүдийг олноор байгуулж байгаа.

Зөвхөн угаах, самнах энэ технологийн хооронд 250 сая ам.долларын нэмүү өртөг, орлогын асуудал яригдаж байгаа юм. Дэлхийн эдийн засаг тогтворгүй байна. Дэлхийн улс орон бүр зах зээлээ хамгаалах үйл ажиллагааг хийсээр байна. Гэхдээ ноолуурын эрэлт хэрэгцээ байсаар байна. 2030 он хүртэл энэ мөчлөг үргэлжлэхээр байна. Харин манай улс ноолуураа утас болгодог болж байж брэндийг үүсгэж байж дэлхийн том тоглогч болно гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.