"Засгийн газар ТӨҮГ-ууд дээр хууль зөрчиж 40 гаруй бүтээмж болон хяналтын менежер томилсон байна" гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-МАН, АН, ХҮН нам хамтарсан нэрийн дор байхгүй албан тушаал, нэр бүхий иргэдийг томилуулж байгаа юм биш биз гэдэг хардлага байна. Иймд нэр бүхий гишүүдийн хамтаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Засгийн газар ТӨҮГ-ууд дээр хууль зөрчиж 40 гаруй бүтээмж болон хяналтын менежер томилсон байна. Энэ төрлийн мэдээлэл надад ирж байна.
Компанийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулж, сонгон шалгаруулалтаар ТУЗ болон гүйцэтгэх захирал томилж, сайн ажиллавал урамшууллыг нь өгч, муу ажиллавал хариуцлагыг нь тооцдог бол гэж байгаа. Түүнчлэн компанийн үйл ажиллагааны хажуугаар улс төрийн шийдвэр гаргаж, ийм төсөл, хөтөлбөр, төмөр замыг санхүүжүүл гэдэг зүйл ярьдгаа боль!
Эдийн засгийн бүтэц дэх төрийн болон орон нутгийн өмчийн компаниудын эзлэх хувь 70 хувь байна. Энэ нь хувийн хэвшлийн орон зайг улам багасгаж байна гэсэн үг. Энэ зүйлсийг багасгах хэрэгтэй. Улс төрөөс хараат бусаар орон нутгийн компанийг ажиллуулъя гэж байгаа. Тэгэхгүй бол сонгуулийн үр дүнгийн дараа нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Монгол Улсын авлиглын индексийг урагшлуулах, засаглалын индексийн урагшлуулах зэрэгт Улс төрийн намын санхүүжилтийн хууль болон төрийн өмчит компанийн засаглалыг хэрхэн яаж шийдсэнээр Монгол Улсын үнэлгээ дээшлэх нөхцөл байдалтай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.