?LIVE: Г.Лувсанжамц: Иргэдийн орлого, амьдрал сайжрахгүй байхад Засгийн газрын ажил сайн гэж дүгнэх боломжгүй
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. ҮАГ-аас "Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 60 хувьтай, хангалттай" гэж үнэлэв. Зарим гишүүн үүнтэй санал нийлэхгүй байна.
"Үр дүн гарсан эсэх нь тодорхойгүй байхад ажлыг хангалттай, сайн хэмээн хаадаг, нүд хуурдаг асуудал байсаар байна" хэмээн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц байр сууриа илэрхийлжээ. Үүнээс гарах гарц бол нарийн төлөвлөж, түүндээ зориулж төсвөө зохиох гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулна гэж байгаа. Сая тайлангаа тавилаа. 2023 онд 5,4 тэрбум, 2024 онд 76 тэрбумын алдагдалтай, муудчихаад орж ирж байхад "зорилтын биелэлт 100 хувь" гээд оруулаад ирж байна шүү дээ. Засгийн газар ч, АҮГ ч, УИХ-ын Тамгын газар ч үр дүнд суурилсан үнэлгээ гаргаж чадахгүй байна. Төлөвлөгөөгөө зөв үнэлж чадахгүй бол төлөвлөгөө гаргаад хэрэггүй.
Үр дүн гараагүй байхад хангалттай, сайн гэж үзэх боломжгүй. Иргэдийн орлого нэмэгдсэн үү, амьжиргаа дээшилсэн үү, утааны асуудал шийдэгдсэн үү. Үгүй бол үр дүнд хүрсэн гэж үзэхгүй.
Зам, сургууль бариад л байдаг. Энэ бол хоёрдугаар асуудал. Нэгдүгээр асуудал бол, зам, сургууль баригдсанаар сургуулийн хүртээмж нэмэгдэж, түгжрэл буурсан уу.
Төсвөө дагаж төлөвлөгөө орж ирээд байна. Зөв төлөвлөлт дээр төсөв гарах ёстой шүү дээ. Энэ бол тогтолцооны том асуудал гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.