?LIVE: М.Нарантуяа Нара: "Иргэнээс ирж байгаа зүй бус үйлдлийг хүлээж авна" гэж би УИХ-ын гишүүний тангараг өргөөгүй
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нэгэн ярилцлагадаа "Ээжүүдэд одоо 50 мянган төгрөг өгч байгааг 500 мянган төгрөгт хүргэх боломж бий" гэх мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара энэ асуудлаар нүүр номдоо "Сар бүр 500 мянган төгрөг өгдөг болбол одоогийн 50 мянган төгрөг илүү үнэ цэнтэй байсныг мэдрэх өдөр ирнэ! Хагас сая төгрөг өгнө гэчихвэл жил дараалж төрөөд, хүүхдээ асрамжийн газар аваачаад хаядаг нөхөд бүр яах бол оо" хэмээн бичсэн нь нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа юм.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара:
-Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баярбаатартай уулзсан.
Миний асуудлыг ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа юм байна. Харин би үүнийг хоёр хүний хоорондын харилцааны асуудал гэж бодож байна. Би худал зүйл хэлээгүй. Нийгэмд байдаг зүйлсийг л хэлсэн. Олон нийтийн өмнө буруутай зүйл хийгээгүй. "Уучлалт хийхгүй" гэдгээ илэрхийлсэн. Хүмүүс хэрүүлийн шинж чанартай хандвал яг адил байдлаар хандана. "Иргэнээс ирж байгаа зүй бус үйлдлийг хүлээж авна" гэж би УИХ-ын гишүүний тангараг өргөөгүй.
Гадаа жагссан ээжүүдэд баяр хүргэмээр байна. Үнэхээр түргэн шуурхай байна. Монголын эмэгтэйчүүдийг бузарлан гутаадаг УИХ-ын гишүүдээ, өөрийн боломжийг нь хулгайлдаг гишүүдээ уучилдаг хэр нь надтай ана мана үзэж байгаад баяр хүргэмээр байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.