Б.Пүрэвдорж: УБЦТС ХК-ийн баруун бүсийн захирал болго, 300 сая төгрөг өгье гээд явдаг
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж эрчим хүчний салбар авлигажсан луйвар их байгааг шүүмжилж үг хэлэв.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Төрийн өмчийн компаниудыг тонон дээрэмдэлтийг зогсоогоогүй цагт эрчим хүчний үнийн өөрчлөлтийг хийх ёсгүй байсан. Эрчим хүчний салбарт дэндүү их луйвар байгаа.
УБЦТС ХК-ийн баруун бүсийн захирал болгоод өгөөч, 300 сая төгрөг өгье гээд явж байдаг юм билээ. Төрийн өмчийн компанид бараа үйлчилгээ шахдаг бүлэг сүлжээ үүсчихсэн. Нэг тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн шахчихаад 200 сая төгрөгийн барааг хулгайлаад дахиад шахдаг. 9.5 тэрбум төгрөгөөр Ховд аймгийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх ажлын төсөвт суулгаж өгсөн чинь Н.Тавинбэх сайдын албан тушаалтнууд цүнхний гурван компанид өгсөн. Ингээд үр дүнд нь Ховдын ард түмэн хохироод байж байна. Эрчим хүчний салбар дахь авлигажсан мөсөн уулаасаа салаагүй цагт үнэ буурахгүй.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Б.Пүрэвдорж гишүүн мэдээллээ тодорхой гаргаад өг. Бид хамтран ажиллахад бэлэн. Дотоод аудит байнга оруулдаг. Эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Үнэ нэмэгдээд чанартай үйлчилгээг үзүүлэх ёстой. Эрчим хүчний үнэ нэмэгдсэний дараах үр дүнгээ удахгүй олон нийтэд мэдээлнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.