?Л.Энх-Амгалан: “Цалинтай ээж”-ийн мөнгийг сэтгэлийн хөөрлөөр "500 мянган төгрөг болгоно" гэж ярьж болохгүй
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа "Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгийг 500 мянга болгох нь зүйтэй” гэх байр суурийг илэрхийлсэн юм. Ээжүүдийн сард авдаг 50 мянган төгрөгийн тэтгэлэг 500 мянган төгрөг болох боломжтой эсэхэд салбарын сайд байр сууриа илэрхийлэв.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Хөтөлбөрийнх нь нэр нь өөрөө “Цалинтай ээж”.
Гэтэл өгч байгаа тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй хамаагүй. 0-3 нас хүртэл хүүхдээ харж байгаа ээж нарт сар бүр 50 мянган төгрөг өгч байна. Улсын хэмжээнд 170 мянга орчим ээж тэтгэлэг авч байгаа. Бид халамжийн хуулиа УИХ-д өргөн барина. Цаашид халамжийн хуулиар олгож байгаа бүх хөтөлбөрүүдээ эргэж харах ёстой гэж үзсэн.
Жилд улсын төсвөөс 2,4 их наядыг халамжид зарцуулж байна гэсэн тоо ярьдаг. 2,4 их наядын 1,7 их наяд нь хүүхдийн мөнгөнд явдаг. Яг халамжид 600-700 орчим тэрбум төгрөг зарцуулагддаг. Цаашид халамжийг зорилтот бүлэг рүү өгдөг болгоно. Цалинтай ээж, хүүхдийн мөнгийг халамж гэж үзэхгүй байгаа. Хүн амаа өсгөх бодлогын хүрээнд явдаг.
Төсөв бага байгаа учраас гурван жилд сар тутам 50 мянган төгрөг авах уу. 0-6 сар буюу нярай үед нь 100-150 мянган төгрөг өгөх үү гэдэг тооцоолол ярих хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр сарын 500 мянган төгрөг болгоно гэдэг тооцоололгүй мэдээлэл гаргаж болохгүй.
“Нярайн дэмжлэг” ч гэдэг юм уу одоогийн төсөвт тааруулж хөтөлбөрийн нэрийг өөрчилнө. Сард авах 50 мянган төгрөгөө 6,12,36 сар авах уу гэдэг зохицуулалт хийнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.