?LIVE: Б.Наранбаяр: Шинэ Монгол сургуулийн менежмент байх нь хамаагүй, сургуулиуд маш өөр болно

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлт, тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд Б.Наранбаяртай холбоотой асуудлыг хөндсөн юм.

Тэрээр “” гэлээ. Тэгвэл энэ асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Төрийн өмчийн хөдөө орон нутаг, нийслэлийн нийт 120 сургууль дээр “Сургуулийн менежментийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа нь үнэн. Нэг сургууль дээр 10 сая төгрөгийн төсөвтэй. Бүтэн жилийн хугацаанд есдүгээр сарын 1-нээс дараа оны зургаадугаар сар хүртэл хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд сургуулийн удирдлага, менежмент, багаар ажиллах чадварыг сайжруулах сургалт хийж байна. Төслийн хэрэгжилт үргэлжилж байгаа учраас үр дүнг одоо хэлэх боломжгүй.

Сайн сургуулийн менежментийг нэвтрүүлж байгаа юм. Сайн сургуулиудын шинж чанар гэж бий. Би Шинэ Монгол сургуульд ажиллаж байсан нь үнэн. Сайн сургуулийн менежментийн төсөл. Нэг сургууль дээр 10 сая төгрөгөөр хэрэгжүүлж байгаа нь бага мөнгө. Төсвийг Боловсролын яам шилжүүлээгүй. Боловсролын ерөнхий газар шилжүүлсэн. Төсөл хэрэгжүүлж байгаа байгууллага нь Шинэ Монгол сургуулийн харьяа эсэхийг мэдэхгүй. Нэг төрийн бус байгууллага энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Би тэр байгууллагын нэрийг сайн мэдэхгүй байна гэв.  

Жич: Сургуулийн Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ нь 120 сургууль дээр “Сургуулийн менежментийг сайжруулах” төслийг нийт 1.2 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.