Цасанд суусан автомашиныг татан гаргажээ

Увс аймгийн Баруунтуруун суманд “Приус-41” загварын автомашин цасанд суусан дуудлага энэ сарын 25-ны өдрийн 20:58 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Хангилцагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т, сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 20:58 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид ажиллаж М-ийн “Приус-41” загварын автомашин цасанд суусан байсныг 22:22 цагт  татан гаргажээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.