Өвөрхангай аймгин Хужирт сумын Уужим багийн “Тээлийн-Ам” гэдэг газар, сумын төвөөс хойд зүгт 35 км-т голын усанд ачааны автомашин суусан тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага энэ сарын 20-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Hino Ranger U-GD3HJAA” загварын ачааны автомашин голын усанд суусан байсныг ажиллаж татан гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.