СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-20

Электрон тамхины хэрэглээтэй холбоотойгоор Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болно.

Электрон тамхийг сүүлийн үед хүүхэд залуус хэрэглэх нь ихэссэнтэй холбоотойгоор тэдний эрүүл мэндийг хамгаалах талаасаа хязгаарлалт тогтоох, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ ногдуулах асуудал яригдаж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 132 улс электрон тамхины хэрэглээг хуулиар зохицуулдаг, 32 улс хориглодог бол 48 улс онцгой албан татвар ногдуулдаг тухай мэдээлэлд дурджээ. Утаат тамхитай адил НӨАТ ногдуулах ёстой гэдэг саналууд ч гараад байгаа юм. Өнөөдрийн ажлын хэсгийн хуралдаанаар энэ асуудлыг нарийвчлан хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.