Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээжээ.
Хошууч генерал цолыг:
- Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Чимэдгочоогийн Цогтжаргал,
Бригадын генерал цолыг:
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Дагвын Дугаррагчаа,
- Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа Сүхээгийн Баяр-Очир,
- Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа Хоохдойн Батсайхан,
- Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Цэвээнхүүгийн Буяндэлгэр нарт хүртээлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.