?LIVE: Цэргийн сургуулийн сонсогчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг сурагч шагнал хүртлээ
“Тэмүүжин өрлөг” сургуулийн сурагч С.Батзориг, Дотоод хэргийн их сургуулийн оюутан Б.Өсөхбаяр нарын сэтгэгдлийг сонслоо.
"Тэмүүжин Өрлөг" сургуулийн сурагч С.Батзориг:
-Монгол цэргийн баярын өдөр шагнал авсандаа баяртай байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг сурагч гэх шагналаар шагнуулсан. Миний хувьд ерөнхий цэргийн чиглэлээр суралцана гэж төлөвлөж байгаа. Спортоор тэр дундаа хөнгөн атлетикаараа үргэлжлүүлэн хичээллэнэ гэж бодож байна. Зүүн Азийн залуучуудын их наадмаас мөнгөн медаль хүртэж байсан.
Дотоод хэргийн сургууль ШШГАС-ийн 541-р дамжааны дэд түрүүч Б.Өсөхбаяр:
-Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал болох шилдэг сонсогч шагнал хүртсэндээ баяртай байна. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.