СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-18

Хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагыг залхаан цээрлүүлэх үйлдлийг эсэргүүцэж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
1 сарын өмнө

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ-аас "Ноорог" хуудсын албан оффист нэгжлэг хийж, компьютер, хард тоног төхөөрөмж болон ажилтнуудын гар утсыг хураан авсан үйлдлийг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд, Гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулашгүй тохиолдол үүссэн гэж Ноорог хуудсын албан оффист нэгжлэг хийж, компьютер, хард тоног төхөөрөмж болон ажилтнуудын гар утсыг хураан авсан байна. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан 8 ажилтныг шөнийн 22:00 цагаас 07:00 цаг хүртэл саатуулжээ.

Юуны өмнө Ноорог хуудас нь сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, нийтийн эрх ашгийн төлөө дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа залуу редакц билээ.Олон нийтэд ил болсон мэдээллээр Ноорог редакцыг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт сэжиглэж, ийнхүү хойшлуулашгүй ажиллагаа явуулсан байна.

Үндэсний эв нэгдлийг хэвлэлийн эрх чөлөөг боомилох зорилгоор урвуулан ашиглаж байгаад

НҮБ-ын Хүний эрхийн хорооны 34-р ерөнхий тайлбар буюу Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тайлбарт, “Хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэлийн газар, сэтгүүлчдийг гагцхүү засгийн газар, түүний хэрэгжүүлж буй ул стөр, нийгмийн дэглэм, бодлогыг шүүмжилсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үзэл бодол илэрхийлэх эрх чөлөөнд тавих зайлшгүй хязгаарлалт хэрхэвч биш юм” гэж дурдсан байдаг.

Одоогоор. Цаашлаад ажлын бус цагаар ийнхүү байцаалт явуулах нь хэвлэл мэдээллийг залхаан цээрлүүлэх шинж чанартай байх тул сүүлийн үед Монголд түгээмэл ажиглагдах болсон энэ арга барилыг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.

Хэвлэл мэдээллийг дэмжих, хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай байгууллага Ноорог редакцын ажлын тоног төхөөрөмжийг нэн яаралтай бүрэн бүтэн буцаан өгч, тэднийг бие даасан сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжоор хангахыг шаардаж байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Сэтгүүлчийн нэрээр улс орноо худалдагсадад хатуу арга хэмжээ аваарай. Эд бол мөнгөний тролл хийж явсан гавьяа чинь гарч бна даа.Монголын АТГ сайн ажиллаж бгаад баяр хүргэе.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.