Дөрөвдүгээр сарын 1-ээс цахилгаан эрчим хүчний Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн дуудлага хүлээн авах утас ажиллахгүй болохыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.
Гуравдугаар сарын 14-өөс Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад өдрүүдэд ажлын цагаар ажиллах бөгөөд ирэх сараас хаагдах юм байна.
Тодруулбал, өвлийн их ачааллыг давах зорилгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд нэмэлтээр дуудлага хүлээн авах утаснууд ажиллаж эхэлсэн бол ирэх сараас иргэд зөвхөн 7004-7004 утсаар холбогдож мэдээлэл лавлагаа авах нь.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.