Дуу хөгжмийн багш мэргэжилтэй Ц.Сүхбаатар Эрдэнэт үйлдвэрийн менежерээр томилогджээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, шинэ томилгооны мэдээллээр эхэлжээ. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахим хөгжлийн асуудал хариуцсан менежерээр томилогдож буй Цэрэнгийн Сүхбаатар нь хөгжмийн багш, эдийн засагч мэргэжилтэй. 1981-1993 онд Хөгжим бүжгийн консерваторт хөгжмийн багш, хөгжимчин, 1993-1997 онд МУИС-д эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2002-2003, 2004-2007 онд Удирдлагын академид төрийн удирдлагын менежер, 2013-2015 онд АНУ-ын PSU Их сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. 2000-2007 онд Багануур дүүргийн ЗДТГ-ын дарга, 2007-2010 од Түлш, эрчим хүчний яамны мэргэжилтэн, 2010-2012 онд Эрчим хүчний агентлагт ахлах мэргэжилтэн, 2012-2015 онд Эрчим хүчний хөгжлийн төвд Тамгын хэлтсийн дарга, 2015-2016 онд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга, 2018-2020 онд Оюу толгой ХХК-д ТУЗ-ын гишүүнээр тус тус ажиллажээ.

Эрдэнэт үйлдвэрт томилогдож буй менежерүүдийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны 2 дугаар сарын 4-ний 356 тоот, ТӨБЗГ-ын 2024 оны А/20-76 тоот, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 01/1319 тоот шийдвэрүүдийг тус тус үндэслэн томилж буйг шуурхай зөвлөгөөн дээр танилцууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.