Аялал жуулчлалын улирлыг угтан жуулчдыг нисэх буудлаар ая тухтай, түргэн шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэх чиглэлээр хамтарсан уулзалт уулзалтыг ССАЖЗ-ын сайд Ч.Номингийн санаачлагаар зохион байгуулав.
Монгол Улс 2024 онд 800 мянга гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1.6 тэрбум ам.долларын орлого олж, түүхэн дээд амжилт үзүүлсэн. Цаашид энэ амжилтыг ахиулж, 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах зорилгодоо хүрэхийн тулд аялал жуулчлалын салбарын эрхзүйн орчин, дэд бүтэц, үйлчилгээний стандартыг сайжруулж, GO MONGOLIA брэндийг улам эрчимжүүлэх нь чухал байгаа юм. Үүнтэй холбоотой аялал жуулчлалын улирлыг угтан жуулчдыг нисэх буудлаар ая тухтай, түргэн шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэх чиглэлээр хамтарсан уулзалт уулзалтыг ССАЖЗ-ын сайд Ч.Номингийн санаачлагаар зохион байгуулжээ.
Уулзалтын зорилго нь Монгол Улсад гадаадаас ирж буй дийлэнх жуулчид Чингис хаан олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж байгаа тул жуулчдын анхны сэтгэгдлийг өндөр байлгах, хялбар, хүндрэл багатай үйлчилгээг бүрдүүлэх нь аялал жуулчлалын салбарын нэн чухал асуудал болсоор байна.
Монголд аялсан 7 мянга гаруй гадаадын жуулчдаас авсан судалгаанаас үзэхэд ирж буй гадаадын жуулчдын хилээр нэвтрэх, ачаа хүлээж авах хугацаа удаан, такси, нийтийн тээврийн үйлчилгээ ойлгомжгүй, хүртээмж муу, явах зорчигчдын бүртгэл, аюулгүй шалгалтын хугацаа хэт удаан, нэн шаардлагагүй олон үйлдэл хийлгэдэг, татварын буцаан олголтын систем бүрэн ажилладаггүй зэрэг олон асуудлууд тулгамддаг зэрэг үр дүн гарчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жуулчдын үйлчилгээний төвүүдийг сайн удирдах, туслах ажилчдыг мэргэжлийн чадварлаг байлгах нь чухал. Мөн англи хэл зэрэг олон хэл дээр үйлчилгээ үзүүлэх нь олон улсын жуулчдад таатай байдаг.
Жуулчдын нислэгийн цагийн хойшлуулахгүй байх, ачаа хадгалалт болон шалгалт хийх үйлчилгээ түргэн шуурхай байх нь чухал. Технологийг ашиглан бүртгэл, шалгалтын үйл явцыг хөнгөвчлөх хэрэгтэй.
Жуулчдад нисэх буудлаар ая тухтай, түргэн шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх нь манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд чухал нөлөөтэй. Хэрвээ энэ тал дээр сайжруулалт хийвэл, жуулчдын сэтгэл ханамж өндөр байх төдийгүй, дахин ирэх хүсэлтэй болох болно. Түргэн үйлчилгээг хангах нь жуулчдын цагийг хэмнэж, тэдний аялалын туршлага амттай, таатай болгоно. Мөн өндөр чанартай үйлчилгээ, тав тухтай орчин нь манай улсын нисэх буудлыг дэлхийд таниулж, олон улсын жуулчдын анхаарлыг татах боломжийг олгоно. Ийм эерэг өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх нь Монголын аялал жуулчлалын салбарт шинэ амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байна.