СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-03-06

Сар шинийн өдрүүдэд зам тээврийн болон ахуйн хүрээний осол гэмтэл эрс нэмэгджээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Сар шинийн баярын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1979 иргэн тусламж үйлчилгээ авчээ. 

Нийт үйлчлүүлэгчдийн 690 /34.9 хувь/ нь 0-18 насны хүүхэд байна. Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй бөгөөд нийт тохиолдлын 856 /43.3 хувь/ иргэн уг шалтгаанаар эмнэлэгт ханджээ.

  • Ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчин зүйлд өртсөн 357 /18.0 хувь/,
  • Зам тээврийн осолд өртсөн 274 /13.8 хувь/,
  • Архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 152 /7.7 хувь/,
  • Нохой муур, морь малд хазуулах зэрэг амьд механик хүчин зүйлд өртсөн 164 /8.3 хувь/,
  • Түлэгдэж гэмтсэн 94 /4.7 хувь/,
  • Осголт хөлдөлтийн байдалтай 6 /0.3 хувь/,
  • Бусад шалтгааны улмаас бэртэж гэмтсэн 76 /3.8 хувь/ хүн тусламж үйлчилгээ авчээ.

Нийт иргэдийн 274 /13.8 хувь/ нь бэртэж гэмтэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Төв болон салбар эмнэлгийн хэмжээнд нийт 81 эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.