Баянхонгор аймагт есөн цаг цасанд суусан суудлын автомашиныг татан гаргажээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянговь сумын 1 дүгээр багийн “Их Богд Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 166 км, сумын төвөөс хойд зүгт 70 км/ суудлын автомашин цасанд суусан, гаргаж чадахгүй 9 цаг болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба 03.05-ны өдрийн 20:04 цагт хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн “Toyota Premio” загварын суудлын автомашин 4 зорчигчтой /3 том хүн, 1 хүүхэд/ цасанд суусан байсныг татан гаргасан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.