СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-03-04

О.Хангай аварга бөхчүүдийн чансааг 6550 оноогоор тэргүүлж эхэллээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

"Сар шинийн баяр"-т зориулсан Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгджээ.

Тус барилдаанд түрүүлсэн Улсын аварга О.Хангай 6550 оноотой тэргүүлж эхэлсэн бол үзүүрлэсэн улсын заан М.Лхагвагэрэл 5950 оноогоор удаалж байна. 

Бусад бөхчүүдийн чансаа болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. /2025.03.03-ны өдрийн байдлаар/

Ташрамд дурдахад, бөхчүүд тухайн барилдаанд хэд давснаас хамаарч доорх чансааны оноог авдаг аж. Үүнд,

8 даваа 1500
7 даваа 1000
6 даваа 600
5 даваа 400
4 даваа 300
3 даваа 200
2 даваа 100
1 даваа 50
Оролцоо 100 оноо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.