Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс хоёр шинэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлжээ.
Тодруулбал, М:1A “5 шар-Мөнгөн завъяа” болон М:1Б “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон” чиглэл бөгөөд гуравдугаар сарын нэгнээс иргэдэд үйлчилж байна. Үндсэн чиглэл болох М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэл иргэдэд хэвээр үйлчлэх ажээ.
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гэр хороололын чиглэлээ нэмэчээ бас зун болхоор шөний тэвэр гаргаж байхаар өвөл яагаад шөний тэвэр гаргаж болдогүй юм бээ
Баянхошуунаас арын замаараа хүчит шонхор монел офиуер гэсэн чиглэл нээгээсэй
Архивын ерөнхий газар гэсэн чиглэлийг Айцын даваагаар эргэдэг болвол заавал машин гэхгүйгээр явж болмоор олон хотхон хүн ихтэй болсон Өдзийтын автобус хэт цөөн хүлээгддэг учраас машин унах л сонголттой байна 10 аас лээш жил үргэлж машин унах шаардлагатай болдог .