СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-27

Наадамчдын гудамж, Их, бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Шинэ Зеланд улсын Шадар сайдын айлчлалтай холбогдуулан хоёрдугаар сарын 27-28-нд Наадамчдын гудамж, Их, бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана.

Шинэ Зеланд улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн Сайд Ноён Уинстон Питерс тэргүүтэй зочид, төлөөлөгчид 2025 оны хоёрдугаар сарын 27-28-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалтай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.